Хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ

Энэ оны хоёрудугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Шувуун фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэргийн талаар мэдээллэж байсан билээ.

Тэгвэл уг хэрэгт Зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай явуулсаны дүнд 24 цагийн дотор илрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ