БНАСАУ-ын эмэгтэй тагнуулчдын элит отрядын гишүүд Ким Чен Намыг устгажээ

Малайзын нийслэлд БНАСАУ-ын удирдагчийн үеэл ахын амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж буй хоёр эмэгтэйУмард Солонгосын эмэгтэй тагнуулчдын элит отрядын гишүүд болов уу гэж Өмнөд Солонгост оргон гарсан БНАСАУ-ын тусгай албаны хуучин ажилтан ингэж ярьжээ. Ингэхдээ тэр нэрээ хэлэхийг хүсээгүй байна. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд “Мораны салаа” гэдэг нэртэй ангийнхныг ашигласан байх гэж тэр хэлжээ.

Энэ анги БНАСАУ-ын армийн жанжин штабын тагнуулын ерөнхий газрын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд30 хүртэл насны залуу бүсгүйчүүдээс бүрддэг. Гадаад хэл сурч, тулааны бэлтгэл хийдэг сургалтын дарааэнэ ангийнхныггурваас таван хүнтэй хэсгүүдэд хувааж, тусгай даалгавар гүйцэтгүүлэхээр бусад орон руу илгээдэг гэж тэр ярьсан байна.

Түүний хэлснээр, БНАСАУзахиалгат аллага, террорын ажиллагаа үйлдэхийн тулд бие хаа сайтай, царайлаг тагнуулч бүсгүйчүүдийг ашигладаг эртний туршлагатай бөгөөд учир нь ийм бүсгүйчүүд тухайн объектод хялбархан хүрч очдог байна.

Пхеньяны эрх баригчдын тушаалаар 1987 онд Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн нисэх онгоцонд бөмбөг тавьсан Ким Хен Хи тийм эмэгтэйн нэгбайжээ.Нисэх онгоц Андаманы тэнгисийн дээгүүр явж байхдаа дэлбэрч, сууж явсан бүх 115 хүн амь үрэгджээ. Энэхүү террорын ажиллагаа нь юуны өмнө 1988 оны Сөүлийн олимпийн наадмыг тасалдуулахад чиглэсэн гэж үздэг байна.

Ким Хен Хи баривчлагдаж, Умард Солонгосын тагнуулч гэдгээ хүлээжээ. Түүнд цаазаар авах ял оноосон ч,сүүлд нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн байна. БНАСАУ-ын эрх баригчид нисэх онгоцыг дэлбэлсэн гэдгээ харин хүлээгээгүй аж.

Ким Чен Нам хоёрдугаар сарын 13-нд алагдсан юм. Цагдаа нар энэ гэмт хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж буй Вьетнам болон Мьянмын паспорттай хоёр эмэгтэйг саатуулаад байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ