Соёл иргэншлийн гадна өнгөрүүлсэн 60 жилийн амьдрал

Михаил Фоменко бол оршин суугаа газраа нэг бус удаа сольсон цагаачдын хүүхэд.Михаил харь оронд дасан зохицож чадаагүй учир, соёл иргэншлийг орхихоор шийдсэн аж. Тийнхүү Фоменко Австрали орноор 60 жил хэсүүчилэн явжээ. Амьдралынх нь ер бусын хэв маягаас болоод түүнийг “орос Тарзан” хэмээн хочилдогбайсан байна. Түүнийгсоёлт орчинд буцаан оруулах гэж олон ч удаа оролджээ. Гэвч байгаль түүнийг ямагт даллан дууддаг байж.

Гүржийн язгууртан бүсгүй Елизавета Мачабели, аварга тамирчин Даниил Фоменко нарынхүү Михаил Фоменко Гүржид төржээ.1930-аад оны сүүлчээртэднийх Японд гарч, харин Японыг Хятадад халдсанаас хойш гурван жилийн дараа дахин гадагш явж, энэ удаа Сидней хотод очсон байна.

Хэлний бэрхшээлээс болоод шинэ газарт дасан зохицох нь түүнд хэцүү байжээ. Залуу бие махбодийн хувьд ер бусын эрүүл чийрэг, эрч хүчтэйбайсан бөгөөд арван төрөлтийн уралдаан тэмцээнээс медаль авч, тэр ч байтугай 1956 оны Мельбурнийн олимпийн наадамд оролцохоор нэр дэвшиж байсан гэнэ.

60 жилийн өмнө Михаил орчин үеийн нийгмийг орхиж,Австралийн хамгийн хойд нутгийн уугуул оршин суугчид дээр очсоноор, энд нүцгэн гараараа матар, зэрлэг гахай алж, амь зуух аргаа олсоор тэсч үлдэжчаджээ.

Удалгүй тэр хуш модоорөвчүүн завь хийгээд, зөвхөн одоор баримжаалан Торресын хоолойгоор ганцаараа 600 килдометр зам туулж, Шинэ Гвинейн эрэгт хүрсэн байна. Өлсөж цангаж, өвчин туссан залууг 1959 онд нутгийн оршин суугчид аварчээ. Эцэг нь Михаилыг Австралид буцаан авчирсан ч, тэр бие нь гайгүй болмогцоо нөгөө л хуучин амьдралдаа дахин эргэж орсон байна.

Бэлхэнцэг төдий зүйл зүүсэн залууг эхийнх нь хүссэнээр цагдаа нар барьжээ.Хэсүүчилэн тэнэж, эвгүй байдал гаргасан хэмээн 1964 онд түүнийг баривчилж, дараа нь солиотой хэмээн зарласан байна.Михаилыг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн, эмчилжээ.

Эмч нар түүнийг эмнэлгээс гаргаж, “Тарзан” соёлт амьдралд эргэн орлоо хэмээнёс төртэй зарласнаас хойш 1969 онд тэр онгон байгальд дахин буцаж, 1988 онд эхийнхээ оршуулгад оролцчихоод, дахиад л алга болжээ.

“Орос Тарзан”австралийн зэлүүд нутгийн хамгийн бөглүү газруудад амьдарч, өдөртөө 25 хүртэл километр замтуулж, харин нийгмээс өгдөг тэтгэлгээ авч, гурил, шоколад, кока-кола, хуурай сүү энэ тэрхэнийгнөөцөлөхөөр хоёр долоо хоногт нэг удаасуурин газраар ордог байжээ.

Михаил Фоменко Сидней хотод суудаг бүсгүй дүү дээрээ очих замдаа 2012 онд өвчин тусах хүртлээ нутгийн уугуул оршин суугчдын дунд амьдарч байсан байна. Одоо “орос Таргзан”австралийн нэг асрамжийн газарт байгаа ажээ.Эгч, дүү нарынх нь хэлснээр, тэр хэнтэй ч харьцдаггүй, гэхдээ асрамжийн газартбайгаадаа сэтгэл дүүрэн явдаг гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ