Шаардлагад хариу ирүүлэхгүй бол дахин жагсана

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдээллээ.
Тус төрийн бус байгууллагаас хоёр удаа утааны эсрэг хоёр жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй төдийгүй хариу ирүүлээгүй тул ахин шаардлага хүргүүлж байгаа аж.
Уг шаардлагад:
1.Хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах
2.Хүүхдийн эмнэлэг барих
3.Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах
4.Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагын автомашиныг 15-40 хувь бууруулах
5.Утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралдхотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг шаардлаа.
Засгийн газрын зүгээс утааны эсрэг үйлдэл хийж байгаа хэдий ч дорвитой ажил хийхгүй байна гэжтэд үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас хүргүүлсэн хоёр ч удаагийн шаардалагад хариу өгөөгүй бөгөөд энэ удаагийн тавьж буй шаардлагад бичгээр хариу ирүүлээгүй тохиолдолд дахин жагсаал зохион байгуулах болно гэдгээ мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ