Хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээжээ

Хар тамхины хэрэгт холбогдсон бүлэг этгээдүүдийн хэргийг өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс Э.Агар, Х.Ермек нарт оноосон 10 жил нэг сарын хорих ялыг хэвээр нь үлдээсэн байна. Харин анхан шатны шүүхээс 10 жил нэг сарын ял сонсоод байсан Б.Явуухулангийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өчигдөр орой сулласан байна.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард Х.Ермек, Б.Явуухулан, Хулан, Э.Гомбо-Очир нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэргээр хуулийн байгууллагад удаан шалгагдаж байсан.
Уг хэргийг шүүх хурал удаа дараа мөрдөн байцаалтад буцаж, улмаар хойшилж байсан юм. Тэгвэл өнгөрсөн онд анхан шатны шүүхээс Э.Агар, Х.Ермек, Б.Явуухулан нарт 10 жил нэг сарын хорих ял оноосон бол И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус тус нэг жил хорих ялаар шийтгэж өршөөлийн хуульд хамруулсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ