“Жи Тайм” сүлжээний хохирогчдын дунд тэтгэврийн хөгшид цөөнгүй байна

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт хандах “Жи тайм” сүлжээний бизнест элсээд, хохирогч болсониргэд тус газарт ирж гомдлоо мэдүүлсээр байна.
Хохирогчдын дунд 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурлаас эхлээд хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулсантөрийн албан хаагч ч байна.
Хохирогч болсон иргэд Мөрдөн байцаах газарт очихдоо, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, бусад баримт, мөнгө авсан урамшуулалтай холбоотой материалуудаа бүрдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.Мөн одоогоор “Жи Тайм” сүлжээний хохирогчдын тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн гэх мэдээлэлч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ