ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ням гарагт мэдээлэл хийнэ

Монгол Улсын Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр энэ долоо хоногт дуусна. Гэхдээ хэлэлцээрийн үр дүн эцэслэн гараагүй байгаа энэ үед урьдчилсан таамгаар дүгнэлт өгөх боломжгүй тухай ОУВС-ийн хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн Кейко Үцүномия мэдэгдээд буй. Тэгвэл Сангийн Яам, ОУВС албан ёсоор энэ Ням гарагт мэдээлэл хийхээр болжээ. Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын Сангийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар НЯМ гарагт Сангийн яамнаас 11:00 цагт, ОУВС-гаас 13:00 цагт Хэвлэлийн бага хурал хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ