Тэргүүн хамба Д.Чойжамц үнэ төлбөргүй лекц толилуулна


Монголын бурхан шашны төв Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, гавж лам, Азийн буддистуудын бага хурлын ерөнхийлөгч, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэнД.Чойжамц Алтан Унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын өмнө сүсэгтэн олонтой уулзат хийхээр товложээ. Тэрээр өнөөдөр 10.00 цагт IMAX-Өргөө кино театрын V танхимд "Монгол өв соёл-үүрэг хариуцлага" сэдвээр лекц тавих юм. Уг лекц үнэ төлбөргүй юм байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ