НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно


НӨАТ-ын урамшууллын системийн дагуу иргэд худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн баримтаараа сугалаанд оролцох болсон.
Одоогийн байдлаар2016 онд бүртгүүлсэн баримтын сугалааны тохирлыг 19 удаа явуулаад байгаа бөгөөд 2017 онд хамаарах баримтын сугалааны тохирол маргааш “Боловсрол” суваг телевиз болон Ebаrimt фэйсбүүк хуудсаар явагдах юм.
Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой.
Тохирол 19:35 цагаас орон даяар шууд явагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ