Тагнуулч хүүхэлдэйг устгахыг Германы эрх баригчид уриалж байна

«The My Friend Cayla» цувралын хүүхэлдэй танай хүүхдийн найз байж огт чадахгүй. Тиймээс хэрвээ та түүнийг худалдан авах гэж байгаа бол, урьдаар сайтар бодоорой. «The My Friend Cayla» цувралын хүүхэлдэй өөртэй нь тоглож байгаа хүүхдүүдийн тухай мэдээллийг хулгайлж мэднэ гэдгийгГерманы эрх баригчид тогтоожээ. Эцэг, эх ийм хүүхэлдэйг устгах хэрэгтэй гэж тэд хэлж байна. Хүүхэлдэйг зах зээлээс татсаныг Германы сүлжээний агентлаг мэдээлжээ.Энэ нь бас хүүхэлдэй худалдан авсан эцэг, эхтүүнийг устгах ёстой гэсэн үг юм. Интернэтээр дамжуулан мэдээлэл авахдаа, хүүхдүүдийн тавьсан асуултад хариулж чаддаг хүүхэлдэйнүүдийг“тагнуулын нууц төхөөрөг” гэж үзэж байгаа ажээ. Ийм хүүхэлдэй авахыг Германы хуулиар хориглож, харин зөрчсөн хүмүүс хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял сонсож мэдэх юм.Ийм хүүхэлдэй үйлдвэрлэдэг “Genesis Toys” компани одоогоор ямар ч тайлбар хийгээгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ