Маргааш Сангийн яам, ОУВС-гаас мэдээлэл хийнэ

Энэ сарын 19-ний ням гаригийн 11:00 цагаас Төрийн ордонд Монгол Улсын Сангийн яамнаас, 13:00 цагаас Олон улсын валютын сангаас тус тус хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус хэвлэлийн хурлаар Монгол Улс ОУВС-гийн хэлэлцээрийн үр дүн болон тус сангийн хөтөлбөрт хамрагдсан эсэх талаар мэдээлэх юм байна.
Өнгөрсөн оны сүүлчээс Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж эхэлсэн. Уг хэлэлцээрийн явц нааштай үргэлжилж байгаа, ойрын хугацаанд шийдэгдэнэ хэмээн эх сурвалж мэдээлж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ