Ирэх тавдугаар сард Энэтхэгийн 30 гаруй эмч, сувилагч Монголд ажиллана

Олон улсын "Ротари" клубын шугамаар 2017 оны тавдугаар сард Монгол Улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн эмч нарын баг ирж ажиллах гэж байна.
Уг ажлын бэлтгэл байдлыг үнэлэхээр Олон улсын Ротарийн Дүүргийн Захирагч асан Мадухар болон Пинжабмужийн дурангийн мэс заслын эмч Бану, нүдний эмч Намрата нар Монголд айлчлан ирж, УНТЭ, УГТӨ, ГССҮТ зэрэг эмнэлгээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж төнөг, төхөөрөмж, хүний нөөцтэй танилцаж байна.
Тэдэнтэй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уулзах үеэр 2017 оны тавдугаар сард ирэхээр төлөвлөж байгаа Энэтхэгийн эмч, сувилагч нарын 30 гаруй хүнтэй багийг хүлээн авахад зочин эмч нарын лиценз, авчрах эм, тоног төхөөрөмжийн хил, гааль зөвшөөрлийн асуудлынталаар ЭМЯ-наас дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Монголын эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийлээд, бүхий л боломжоороо тусална гэдгээ хэллээ. Мөн тэрбээр "Ротари" клубын гишүүд нийгэмд олон тустай зүйл хийдэг, уг хийж буй үйл ажиллагаагаа ЭМЯ-ны бодлоготой уялдуулж явуулахыг уламжиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ