Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилнэ

Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар тэргүүлэх болсныг эрдэмтэн, судлаачид хэллээ.
Монголд жилд 500 орчим хүн энэ аюулт өвчний улмаас амь насаа алдаж байгааг “Хавдрын эсрэг-2017” аяны нээлтийн үеэр эмч нар дурдсан юм.
“Чингис” зочид буудалд өнөөдөр /2017.02.18/ дээрх арга хэмжээ болж, Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ байгуулагдсанаар нь хоёр улсын эмч нараас бүрдсэн Хорт хавдрын судлалын судалгааны баг байгуулагдаж, ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой боллоо.
Манай улсын Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар жил бүр дунджаар 300 орчим иргэнд ходоодны хорт хавдрын мэс засал хийдэг байна.
Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилдэг болсноор энэ өвчнөөр амь насаа алдах иргэдийн тоо буурна гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ иргэдээс өөрсдөө нь их зүйл шалтгаална гэдгийг онцоллоо. Иргэн бүр жилдээ 1-2 удаа хорт хавдрын оношилгоо хийлгэж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ