Орост Сталиныг сайшаадаг хүмүүсийн тоо дээд цэгтээ хүрчээ

Иосиф Сталины үйл ажиллагаа болон хувь хүнийх нь хувьд түүнийг сайшаадаг оросын иргэдийн тоо сүүлийн 16 жилийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрчээ. Судалгааны арилжааны бус бие даасан “Левада-центр” байгууллагаасявуулсан санал асуулгын дүн үүнийг харуулж байна гэж телевизийн РБК сувгаар мэдээлжээ.

Социологчдын хэлснээр, сүүлийн нэг жилд Иосиф Сталиныг дэмжих хандлага 37%-иас 46% болж дээшилсэн байна.Сталинд “бишрэлтэй”, “хүндэтгэлтэй”, “талархалтай”ханддагхэмээнэнэ хүмүүс хариулжээ.Үүний зэрэгцээ Бүх Оросын коммунист намын (большевик) ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргад таагүй ханддаг хүмүүсийн тоо ч нэмэгдэж, 17-гоос 21% болсон байна.

“Левада-центр”-ийн орлогч захирал Алексей Гражданкины хэлснээр, Оросын иргэд Сталинд нааштай хандаж байгаа ньтүүний үед улс орон дэг журамтай байсан хэмээн тэдүзэж буйтай холбоотой ажээ.

“Улс орны ажил төрлийн байдал улам хурцдаж, төрдулам хатуу цочироо өгөх тусам,өргөн олны ухамсарт хатуу байр суурь бүхий хүмүүсилүү шаардлагатай болж байна” гэж социологч дурджээ.

Оросын иргэдийн хувьд хамгийн дургүй удирдагчньМихаил Горбачёв (15%), Борис Ельцин (17%), Никита Хрущев (28%) болж байгаа ньтүүхэн хувьхүмүүст хандах хандлагын тухай санал асуулгын явцад бас тодорхой болжээ.

Санал асуулгыг нэгдүгээр сарын 20-23-ндОросын 48 бүс нутагт явуулсан байна.Оросын насанд хүрсэн нийтдээ 1,6 мянган иргэний саналыг асуужээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ