2028 онд Энэтхэг дэлхийн хамгийн их хүн амтай улс болно

Дэлхийн хамгийн олон хүн амтай улсаар БНХАУ бичигдэж байгаа. Харин тэдний хүн амын өсөлтийг 2028 он гэхэд энэтхэгчүүд эвдэнэ хэмээн НҮБ-ын судалгаа харуулж байна.

Энэ хоёр улсын хүн амын тоо аль хэдийнэ нэг тэрбум 450 сая гарчихсан.Энэ зууны хагас хүртэл тус хоёр орны хүн ам хурдацтай өсөж байсан бол сүүлийн жилүүдэд, түүнчлэн ирээдүйд хятадын хүн амын өсөлт удаашрах явцтай болоод байгаа. Харин Энэтхэгийн хүн ам нэгэн жигд өссөн үзүүлэлт гарч байгаа ажээ. Тиймээс 2028 он гэхэд хүн амын тоогоороо Энэтхэг улс нэгт бичигдэх нь гарцаагүй болоод байна.

НҮБ-аас гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар манай гаригийн хүн ам 7.2 тэрбум байгаа бол 2050 он гэхэд 9.6 тэрбум болон нэмэгдсэн байна гэв .

Энэ нь өнгөрсөн бүх цаг хугацаанд гарч байгаагүй хурдтай өсөлт билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ