Оросын байнгын төлөөлөгч нас нөгчив

НҮБ-д сууж байсан Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин зүрхний өвчнөөр 64 насандаа нас нөгчжээ. “Нью-Йоркпост” сонин даваа гарагийн дугаартаа ингэж бичсэн байна.

Сонинд дурдсанаар, дипломатчийг Оросын элчин сайдын яамандбайхад зүрх нь эвгүйрхэж, биемуудсаныг учрыг мэдэх хүн мэдээлжээ.

Чуркиныг эмнэлэгт яаралтай хүргэж, эмч тусламж үзүүлсэн ч, амь насыг нь аварч чадаагүй байна.

Виталий Чуркин1974 оноос дипломатын албанд орж, 1992 онд Оросын Гадаад харилцааны орлогч сайд болсон байна. 1994-1998 онд Бельгид Оросын элчин сайд, НАТО-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 2006 оны дөрөвдүгээр сараас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм..

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ