Өнөөдөр дэлхийн салхины өдөр

Зургаадугаар сарын 15-нд манай гарагт "Дэлхийн салхины өдөр"-ийг (Global Wind Day) тэмдэглэдэг билээ.
Европын салхины эрчим хүчний холбоо болон Дэлхийн салхины эрчмийн зөвлөл өнгөц харахад ер бусын гэмээр энэөдрийг санаачилжээ.Салхины эрчим хүчний асар их чадавхид олон нийтийн (юуны өмнө янз бүрийн орны эрчим хүчний цогцолборын төлөөлөгчдийн) анхаарлыг хандуулах нь энэ өдрийг тэмдэглэдэг зорилго юм.
Салхины эрчим хүчний хөгжил нь эрчим хүчний төдийгүй, эдийн засаг, түүнчлэн экологийн шинжтэй олон асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж шинжээчид үздэг. Тухайлбал, энэ чиглэлээр идэвхитэй ажиллах нь эрчим хүчинд жил бүр оруулдаг асар их мөнгийг багасгаж болох талтай. Ингэснээр,ашигт малтмалын түлшний нөөцийг хязгаарлах асуудал тэгж хурцаар тавигдахгүй бөгөөд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хямралыг давж чадна.
“Салхины эрчим хүчний төхөөрөг бол бидний ирээдүй” гэж шинжээчид ярьж байна. Бүр одоо олон орон үүнийг ойлгож байна. Салхины эрчим хүчний төхөөрөг өнөөдөр дэлхийн бараг 80 оронд амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ салхины эрчим хүч үйлдвэрлэхэд олон мянган хүн оролцдог болжээ.
Ашиглалтад оруулсан салхины эрчим хүчний төхөөргийн хүчин чадлаараа Хятад, АНУ, Герман, Испани улс тэргүүлж буй. Өргөн олон нийтийгсалхины эрчим хүчтэй танилцуулах нь ч энэ өдрийн гол зорилтын тоонд ордогийг Салхины өдрийг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ