Түүхэнд анх удаа хүнд цус амжилттай сэлбэжээ

1667 оны зургаадугаар сарын 15-нд Сорбоннын математик, философи, анагаах ухааны профессор Жан-Батист Дени чичрэг өвчинтэй 16 настай залууд ишигний 9 унци (250 орчим шоо сантиметр)цус хийж, үүний дараа өвчтөн түргэн эдэргэсэн байна.

Энэ нь үнэхээрийн хосгүй баримтад тооцогддог бөгөөд учир нь хүний цус бүлэгтэй байдгийг 250 жилийн дараа л мэдсэн юм. Денийн амжилтыг давтах гэсэн дараачийн оролдлогууд заримдаа эмгэнэлт үр дагаварт хүргэж, ингэснээр Францад цус сэлбэхийг хоригложээ.

Британийн эх баригч Жеймс Бланделлийн туршилт цус сэлбэх практикт жинхэнэ амжилт болсон бөгөөд тэр нэг өвчтөн эмэгтэйд нөхрийнх нь цусыг хийсэн байна.

19 дүгээр зууны туршид түүний туршлагыг бусад эмч хэрэглэж, илт дэвшил гарсан хэдий ч, бүтэлгүй цус сэлбэлтийн хувь маш өндөр хэвээр байсан бөгөөд энэ эмчилгээг туйлын эрсдэлтэй хэмээн үзэж байв. 1900 онд австрийн эмч Карл Ландштейнер цусны А, В, С гэсэн эхний гурван бүлгийг нээжээ.

Удалгүй цусны АВ гэсэн дөрөв дэх бүлэг нэмэгдсэн байна. 1907 онд Нью-Йорк хотод цусных нь нийцлийг урьдчилан шалгаснаар өвчтөнд эрүүл хүний цус анх удаа хийжээ. Ингэж цус сэлбэсэн эмч Рубен Оттенберг цусны бүлэг түгээмэл шинжтэйг анзаарчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ