Иранчууд сонгуулийн дүнг хүлээж байна

Иран улсын ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дуусаад одоо сонгуулийн дүнгээ хүлээж байна. Энэ удаагийн сонгууль 11 дэхудаагийнх болж байгаа. 60 мянга орчим сонгуулийн хэсэг улс даяар ажилласан байна. Иран улсын 75 сая оршин суугчийн 50,5 сая орчим сонгуулийн насны иргэдюм байна. Нэг ч нэр дэвшэгч санал хураалтад оролцсон сонгогчдын 50 хувиас илүү санал авахгүй бол хоёр дахь үе шатны сонгуулийг 6-р сарын 21-нд явуулахаар товлох юм.
Нэр дэвшсэн зургаан хүний хувьд Гадаад хэргийн асан Али Акбар Велаяти, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийсэн тэргүүлэх төлөөлөгч Саид Жалили, Улс төрийн зөв зохистой зорилгыг тодорхойлох зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи, Тегераны засаг дарга Моххамед Багер Галибаф нар уламжлалын байр суурь баримталж байна.

Одоогийн байдлаар 2.9 сая саналын хуудсыг тоолжээ. Хассан Роухани 1.46 сая саналаар буюу 49.87 хувиар ялж яваа аж. Харин түүний араас Тегран хотын дарга Мохаммед Багер Галифаб 488 мянган санал буюу 16.65 хувийн санал авчээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ