Питбуль нохой унтаж байсан эзнийхээ хөлийн хуруунуудыг тас хазжээ

Америкийн Индиана муж улсад зургаан сартай питбуль нохой эзэн Рожер Брауныг унтаж байхад нь зүүн хөлнийх нь эрхий, чигчий хурууг тас хазжээ. Чихрийн шижин өвчинтэйгээсээ болоод мань эр өвдөхийг мэдрээгүй байна. Тэр болсон явдалд нохойгоо биш, харин өөрийгөө буруутгаж байгаа ажээ. Түүгээр ч барахгүй, нохойгоо алуулах бодолгүй байна гэдгээ тэр хэлжээ.
Бразилия гэдэг жижигхэн хотын оршин суугч 46 настай Рожер Браунтун бодитой зүүд зүүдэлсээр өглөө сэрсэн гэнэ. Нохой нь хөлийг нь долоож байгаа юм шигээр мань эр зүүдлэжээ. Гэвч нохойны эзэн сэрэнгүүтээ хөлнөөс нь цус гарч, нохойных нь ам, хамар цус болсон байхыг харсан байна. Чихрийн шижин өвчнөөс болж түүний хөл мэдээгүй болсон ажээ.
Нохой нь эзнийхээ хөлний нэлээд хэсгийг урсаныг нохой судлаач хэлсэн байна. Чихрийн шижин өвчнөөс болоод эрэгтэйн хөлөнд шарх үүсч, үүнийгээ зохих ёсоор боогоогүй бололтой. Тэгээд нохой үнэрт нь татагдсан хэрэг. Одоо Браун удаан хугацаагаар, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй болж байгаа ч тэр нохойноосоо татгалзах бодолгүй байгаа ажээ. Би түүнийг тэжээж, өсгөнө гэж тэр хэлсэн байна. Эмнэлэгт Браун галзуугийн шинжилгээ хийлгэх ажээ. Гэсэн ч, нохой ерөөс эзнийгээ аврах гэж бодсон байхыг эмч нар үгүйсгэхгүй байна.
Юу гэвэл, чихрийн шижин өвчнөөс болоод түүний хөл нь үхжиж, тэгээд нохой гэмтсэн эдийг нь мэрж авах гэсэн байж болох талтай гэж үзэж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ