Дэлхийн хамгийн айдас дагуулдаг орнуудын картыг сүлжээнд тавьжээ

“Reddit”порталын нэг хэрэглэгчдэлхийн орнуудын оршин суугчдын илүүтэй айж эмээдэг улсуудыг газрын зурагт “Loulan” никээр үзүүлжээ. “Reddit”порталын хэрэглэгчид түүний энэ зургийг богинохон хугацаанд топ-ресурст оруулсан байна.
Газрын зургийг зохиохдоо“Loulan” ник2013 оны санал асуулгын дүнг ашигласан бөгөөд уг санал асуулгын үеэр 65 орны оршин суугчид ямар ямар улсыг дэлхийн энх амгалан байдалд хамгийн их аюул учруулдаг хэмээн үздэг тухайгаа хэлжээ.
Санал асуулгад оролцогчид АНУ-аас илүүтэй эмээж байсан байна. Тухайлбал,санал асуулгад оролцсонорос, хятадууд, Индонез, Австрали, Латин Америкийн орнууд болон Европын зарим орны оршин суугчид АНУ-ыг гол түрэмгийлэгч хэмээн нэрлэсэн байна.
Энэ жагсаалтын хоёрт Паристан оржээ.Афганистан, Энэтхэгт болон түүний ойр хавийн орнууд Пакистанаас эмээдэг байна.Иран улс дэлхийд их аюул учруулдаг гэж АНУ, Канадад болон Их Британийн зарим хэсэг, Европын хэд хэдэн орондүздэг ажээ. Франц, Румынд Сири улсаас эмээж, харин Польшийн оршин суугчид л Оросоос жийрхэдэг байна.
Газрын зургийг“Reddit” порталд идэвхитэй хэлэлцэж, гурван мянга гаруй тайлбар бичсэн байна. Ингэхдээ газрын зураг Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, Ирантай цөмийн хэлцэл байгуулж, КрымОрост нэгдэж, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг өргөн цараатай дайн хийж, цагаачид Европыг бөөнөөрөө нөмөрч ирэхээсөмнө гарсан учир түүнд засвар оруулах шаардлагатай гэж порталыг хэрэглэгчид үзэж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ