Путин Оросын цэргийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ

Стратегийн цөмийнболон агаар-сансрын хүчнийг бэхжүүлэх нь Оросын зэвсэгт хүчнийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл болж байна. Ерөнхийлөгч Владимир Путин Эх орноохамгаалагчдын өдрийн баяр ёслол дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ. Өнөөдөр Орос улсаливаа түрэмгийллийг няцаахад бэлэн байгаа бөгөөд арми яв цав, уялдаа холбоотой ажиллаж чадна,байлдааны асар их чадамжтайгэж тэр хэлсэн байна.
Түүнчилэн ерөнхийлөгч зэвсэгт хүчнийг боловсон хүчин, зохион байгуулалтын талаар бэхжүүлж, түүний байлдааны бэлэн байдал, шуурхай ажиллагааг дээшлүүлэх ажлыгцаашид үргэлжлүүлэхээр амлажээ.Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын өнөөгийн байдал ньхамгийн өргөн цараатай төлөвлөгөөгхэрэгжүүлэх боломж олгож байгаа гэж хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ