Twitt news Х.Баттулга: Үнэнээ л бичнэ биз, хүмүүс ойлгоно шүү дээ...

Амралтын өдрийн Twitt news буландаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын жиргээг онцолж байна. Хоёр дахь удаагаа Хонгор нутгаас сонгогдсон “Женко” Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшигч аварга Б.Бат-Эрдэнийг шүүмжиллээ.

Бөхчүүдийг боловсрол муутай, бүдүүн тоймын нөхөд байдаг гэж ярьдаг боловч сүүлийн үед хулгар чихтэй аваргууд улстөрд хүч түрэн орж ирснээр тэдний боловсрол мэдлэг суга дээшилсэн гэдгийг илтгэх болсон. Гэтэл зарим бөхчүүд маань боловсролоор тун тааруу атлаа түүнийгээ олон түмнээс нууж, зарим нь бүр гурван орны хэл мэддэг болчихсон тууж яваа харагддаг.

Тэгвэл сайд Х.Баттулга “ Бөх барилдангаа боловсроно гэдэг их хэцүү, үнэнээ л бичнэ биз... хүмүүс ойлгоно шүү дээ”... хэмээн Ба аваргын боловсролын хэмжээг тодорхойллоо. Twitt news үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ