Украины зэвсэгт хүчин Донекц руу гал нээлээ

Украины зэвсэгт хүчин тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк Ард Улсын нутгийг бөөн хүчээр буудаж эхлэжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар,Украины дээд радын депутат Надежда Савченког Донекцийн ойролцоохисаатуулах газарт ирсэн тухай мэдээ гарсны дараа украины хүчнийхэн гал нээсэн байна. Украины зэвсэгт хүчинингэж буудаж байгаагаараа депутатыг украины олзлогдсон цэргийнхэнтэй уулзахад саад учруулахаар оролдож буйг Донекцийн шуурхай командлал үгүйсгэхгүй байна.

Ингэхдээ Донекцийн хуучин нисэх буудлын нутаг болох Ясиноватская тосгон болонМакеевка хотын захын дүүргүүдийг буудлаа гэж Донецкийн мэдээний агентлаг уламжилжээ.82 болон 120 мм-ийн миномет, түүнчилэн 122, 152 мм-ийн их буугаар буудаж байна.

Савченкоукраины олзлогдсон цэргийнхэнтэй уулзахаар Донецкт ирсэн нь хоёрдугаар сарын 24-ндтодорхой болжээ. Тэгэээд сүүлд ньБН Донецк Ард Улсын хяналтад байдаг Макеевкийн хорих газраар орж,оллзлогдсон цэргийнхэнтэй уулзсан байна.

“Манай зургаан цэрэг хоригдож байгаа хоёр өрөөгөөр орж, тэдэнтэй ярилцлаа. Нөхцөл байдал аймшигтай, чийгтэй, хүйтэн. Гэр орноос нь ирүүлсэн зүйлийг дамжуулсан. Дараа өдрийг хүлээж байна.Минскийн хэлэлцээрт зааснаар,олзлогдогсодтой уулзуулахаар амласан” гэж тэр Facebook-тээ бичжээ.

“Амь насаараа дэнчин тавьж”, ийм эрсдэлтэй үйлдэл хийж байгаагаа тэр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ