Бразилын шүүх Пелегийн хүүд 13 жилийн ял оноожээ

Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн хүү Эдсон Шолби Насименту буюу Эдиньошоронд 13 жил ял эдлэх болжээ.

Бразилын шүүххөлбөмбөгийн одын хүүд мансууруулах бодисын мафийнхны мөнгийг угаасан хэргээр 2014 онд 33 жилийн ял оноосон юм.Давж заалдах шүүх ялыг хөнгөлж өгөхийг хүссэн түүний хүсэлтийг хэлэлцэж байсан учир, Эдиньо гадуур байжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, ялыг 12 жил10 сар болгож хөнгөлсөн байна. Дараа өдөр нь 46 настай тэр Сантос хотын цагдаагийн хэсэгт иржээ.

Пелегийн хүүгийн хэргийг мөрдөн шалгах ажил 2005 онд эхлэсэн юм.Түүнийг мансууруулах бодисын наймаачидтай холбоо сүлбээтэй байсан гэж сэжиглэж байжээ. Эдиньо үүнийг эрс няцаагаад,мансууруулах бодис хэрэглэж байсан, харин түүнийг худалдаж борлуулахад ямар ч холбогдолгүй гэж хэлж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ