Ким Чен Намд задлан хийсэн дүнг Малайзын эрх баргигчид зарлав

Мэдрэл саажуулдаг химийн хүчтэй бодис Умард Солонгосын удирдагчийн ах Ким Чен Намын үхлийн шалтгаан болжээ. Малайзын Эрүүл мэндийн сайд Субраманьям Сатхасивам бямба гарагт ингэж мэдээллээ гэж Ассошиэйтед пресс агентлаг уламжилсан байна.
Түүний хэлснээр, химийн маш хортой бодисын үйлчлэлээс болж түргэн зуур нас барсныг задлан шинжилгээ нотложээ.Өндөр тунтай энэ бодис маш түргэн үхэлд хүргэдгийг тэр онцлон дурдсан байна.
Мэдрэл саажуулдаг VX бодисын үйлчлэлээс бол Ким Чен Уны үеэл ах алагдсаныг хоёрдугаар сарын 24-нд Малайзын цагдаагийн байгууллага мэдээлсэн юм. Шинжилгээний явцад химийн шинжээчид алагдсан хүний нүүр болон нүднээс арчдас авсаныг хууль сахиулах байгууллагынхан тодруулан тайлбарлажээ.
Ким Чен НамМакаод өөрийн гэр бүл дээр очихоор явах гэж байхдаа Куала-Лумпур хотын нисэх буудалд хоёрдугаар сарын 13-нд алагдсан билээ.Дараа нь БНАСАУ-ын удирдагчийн үеэл ахад халдаж байгаа бичлэг сүлжээнд гарсан юм.
Энэ гэмт хэрэгт холбогдолтой байж магадгүй гэсэн сэжигээр Малайзын иргэн, БНАСАУ-ын уугуул Ри Чон Чхоль, Мьянмагийн (зарим мэдээгээр, Вьетнамын) иргэн эмэгтэй, Индонезийн иргэн эмэгтэйг баривчилсан байна. Индoнезийн иргэн эмэгтэй Сити Айша Ким Чен Намыг хордуулснаар 90 ам. доллар авсан ажээ. Сэжигтэн эмэгтэйн нэг нь маш хортой химийн бодисонд бага зэрэг хордсоныг бас мэдээлсэн юм.
Мэдрэл саажуулагч VX бодис нь химийн зэвсэг бөгөөд НҮБ-ын ангиллаар, үй олноор устгах зориулалттай зэвсэг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ