Украины хуучин ерөнхийлөгч 45 жил ханилсан гэргийгээсээ салжээ

Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович дөчин таван жил ханилцсан гэргий Людмилагаас салжээ.Германы “Шпигель” сэтгүүл хуучин ерөнхийлөгчийн тухай материалдаа ингэж бичжээ.
Украины хуучин ерөнхийлөгчийг ингэж салсан шалтгааныг тодруулаагүй ч, шинэ амрагийн тухай бичсэн байна.Виктор Янукович хуучин тогооч эмэгтэйн бүсгүй дүүтэй хамт амьдардаг бөгөөд тэд Майданы хэрэг явдлын дараа хамтдаа Украинаас гарч явжээ.
Бизнесч том хүү Александр Янукович нь эцэгтээ санхүүгийн тусламж үзүүлдэг байна.Ерөнхийлөгчийн бага хүү Виктор 2015 оны гуравдугаар сарын 20-нд амь үрэгдсэн бөгөөд Байгал нуурт загасчилж байх үеэр мөс цөмөрч живсэн юм.
Зугатан гарсныхаа дараа Оросын ерөнхийлөгчтэй хэдхэн удаа л уулзсан гэж Янукович онцлон тэмдэглэжээ. Хувийн асуудал нь төрийн чухал ажил төрлөөс чухал биш гэж тэр дурдсан байна. “Би Ростовт багавтархан байшин хөлсөлж суудаг. Ойр дотнын хүмүүс, мөн л хүнд хэцүү байдалд байгаа хамтран зүтгэгч нартайгаамэдээж уулздаг, украины ард түмний тулд ямар нэг сайн зүйл хийхийг мөрөөддөг” гэж тэр хэлжээ.
Януковичийн хуучин гэргий Людмила түрүүнд нь Енакиевын төмөрлөгийн заводын дэргэдэх зураг төслийн товчоонд ажиллаж байжээ.Одоо тэр гэртээ суудаг, Януковичийг Орост зугатан гарсны дараа Крымд аж төрж байгаа аж.
Украины хуучин ерөнхийлөгчийн шинэ амрагийн нэр ч тодорхой болжээ.Тэр Януковичийн төрсөн Енакиево хотын уугуул 40 настай Любовь Полежай гэнэ.Полежай эгчийгээ Януковичийн хувийн тогоочоор ажиллаж байсан бүр 2002 онд украины хуучин ерөнхийлөгчтэй танилцсан гэх.
Виктор Янукович2014 оны Майданы хэрэг явдлын дараатус орноос зугадан гарсан юм. Тэр 2016 оны эцсээр эх орноосоо уравсан хэрэгт сэжигтнээр тооцогдох болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ