Опра Уинфри АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байна

Телевизийн нэрт хөтлөгч Опра УинфриАНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа үгүйсгээгүй байна.
“Би урьд нь энэ тухай бодож байгаагүй, харин одоо ингэж бодох болсон” гэж Уинфри мэдэгдсэнийг хэвлэлд дурджээ.
Телевизийн хөтлөгч Ардчилсан намын талыг баримтлагч юм.Түрүүнд нь тэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг нэг бус удаа дэмжиж байсан бол, сүүлчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Хиллари Клинтоныг дэмжиж байжээ.
“Форбс” сэтгүүл Уинфрийг телевизийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчөөр тодруулжбайсан бөгөөд түүний хөрөнгө нь 2,8 тэрбум доллараар үнэлэгддэг байна.
С.Инда |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ