Домогт хоккейчин Владимир Петров таалал төгсжээ

Домогт хоккейчин Владимир Петров таалал төгсжээ

ЦСКА болон ЗСБНХУ-ын шигшээ багийн домогт хоккейчин 70 настайдаа таалал төгсжээ

  • Олимпийн хошой аварга, дэлхийн 9 удаагийн аварга, ЗСБНХУ-ын 11 удаагийн аварга Владимир Петровөнгөрсөн даваагарагт хорт хавдраар нас баржээ.

“Битлз” хамтлагийг ид мандаж байхад, түүнийг Ливерпулийн дөрвөл гэдэг байсан юм.Харин ойролцоогоормөн тэр үед Зөвлөлт Холбоот Улсад дөрвөл биш, харин өөрийн гэсэн гурвал байж билээ.Энэ нь ЦСКА болон ЗСБНХУ-ынхоккейн шигшээ багийн Михайлов – Петров – Харламовын алдарт гурвал юм.

Түүний хоккейн тоглосон хугацаанд авсан багийн шагнал, медалиуд нэг өрөөнд багтахгүй хэмээн хэлэхэд хэтрүүлэг болохгүй болов уу. Энэ нь олимпийн хошой алтан медаль, дэлхийн аваргын 9 алтан медаль, ЗСБНХУ-ын аварга шалгаруулах тэмцээний 11 алтан медаль юм. Тэр амьдралынхаа сүүлчийн өдрүүдрийг хүртэл хоккейтай салшгүй холбоотой байжээ. Хоккейг орхисныхоо дараа Владимир Петров эхлээд дасгалжуулагчаар ажиллаж, ЗХУ-ыг тарж бутарсны дарааОросын хоккейн холбоог тэргүүлж, ЦСКА, Петербургийн СКА болон Москвагийн “Спартак” клубийн ерөнхий менежерийн алба хашиж, сүүлийн жилүүдэд өсвөрийн хоккейчдын “Алтан шайб” клубийн ерөнхийлөгчөөр ажиллажбайсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ