Америкийн дөрвөн мисс амьтдын төлөө нүцгэлжээ

“АНУ-ын Гоо бүсгүй” шагналыг хүртсэн дөрвөн ч бүсгүй амьтдын үс, ноосоор хийсэн хувцас, бараанаас татгалзахыг уриалан нүцгэлэхээр шийдсэн байна.

“Амьтадтай зөв зохистой харьцахын төлөө” байгууллага буюу PETA-гийн хар, цагаан өнгийн уриалга самбар дээр тус улсын сайхан бүсгүйгээр 1995 онд шалгарч байсан Шанна Моклер, 2003 оны мисс Сьюзи Кастильо, 2004 оны гоо бүсгүй Шанди Финессей, 2011 оны сайхан бүсгүй Алисса Кампанелла нар нүцгэнээр зогсох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ