АНУ бусад оронд үзүүлдэг санхүүгийн тусламжаа мэдэгдэм багасгах бодолтой байна

Америкийн засаг захиргаа бусад улсад үзүүлдэг санхүүгийн тусламжаа танах бодолтой байна. Захиргаа-төсвийн газрын захирал Мик Малвейнителевизийн “Фокс ньюс” сувгийн нэвтрүүлгээр өнгөрсөн бямба гарагт ингэж мэдэгджээ.
“Бидгадаад орнуудад үзүүлдэг тусламжийг багасгах бодолтой байгаа бөгөөд бид энэ мөнгийг дотооддоо зарцуулахыг санал болгоно” гэж тэр хэлсэн байна.
“Нэлээд хэмжээгээр багасгана” гэж Малвейни онцлон тэмдэглэжээ.Энэ арга хэмжээ нь батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх зорилготой юм гэж тэр хэлсэн байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонөөрийнх нь байгууллагын (Олон улсын хөгжлийн агентлаг багтддаг юм) төсвийг багасгах Цагаан ордны саналыг зөвшөөрч, гэхдээүүнийг нэг дор биш, харин гурван жилийн хугацаанд хийхийг санал болгосныг Ассошиэйтед пресс агентлаг түрүүнд нь мэдээлсэн юм. Гэвч Цагаан ордны энэ санаачлагыг туйлын сөргөөр хүлээн авч байгаа бөгөөд АНУ-ын гадаад бодлогод аюул учруулна гэдгийг конгрессын зүгээсойлгуулжээ.
2017 онд Төрийн департамент болонОлон улсын хөгжлийн агентлагийн үйл ажиллагаанд зориулан 50,1 тэрбум доллар төсөвлөсөн бөгөөд энэ нь АНУ-ын төсвийн зарлагын хэсгийн 1 гаруйхан хувь юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ