Харь гаригийн хүн болох гэж 110 хагалгаа хийлгэжээ

22 настай Винни Ох (Vinny Ohh) гэгч анх таван жилийн өмнө уруулаа томруулах гэж эмчид хандаж байжээ. Түүнээс хойш хацар, хөмсөг, урууландаа олон арван удаа шингэн шахуулан хэлбэр дүрсийг нь өөрчлүүлсэн байна. Мөн хамраа өөр болгохоор таван удаагийн хагалгаанд оржээ.
Харь гаригийн хүмүүнтэй ижилсэх гэж үсээ тод өнгөөр будаж, хуруундаа урт шовх хиймэл хумс хийлгэн, нүдэндээ тас хар линз зүүдэг гэнэ.
Дүрдээ гүйцэд орохын тулд хөх, бэлэг эрхтэнээ авахуулж, дух болон чихнийхээ хэлбэр дүрсийг өөрчлүүлэх мэс ажилбарт орох л үлдээд байгаа аж. Энэ бүх хагалгааг 160 мянган доллараар хийлгэх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ