Голландчууд ЕХ-ноос гарах бодолтой байна

|
|
|
|
|
|
Нидерланд дахь Британийн судалгааны “Bruges Group”компани голландчуудын дунд санал асуулга явуулж, энэ үеэр түүнд хамрагдагсдын 56% нь Nexit-ийн (тус орныг Европын холбооноос гаргах) санааг сонирхож байгаа нь харагджээ.Тэдний нэг хэсэг нь Европын орнуудтай худалдааны хэлэлцээр байгуулах өөр арга зам эрж хайхыг зорьж байна.
Хоёрдугаар сарын 14-15-нд явуулсан энэ судалгаанд нийт орны хэмжээнд 1174 хүн оролцжээ.
“Европын хэмжээндболон түүний гадна хүмүүс өөрсдийн амьдралыг дахин хянадаг болохыг хүсч байна. Британийн маягаар Nexit-ийн төлөөуялдуулан зохицуулсан кампанит ажил яваандаа Нидерланд улсыг ЕХ-ноос гарахад дөхүүлж болох юм” гэж “Bruges Group” компанийн мэдээнд тэмдэглэжээ.
С.Инда
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ