БНАСАУ-ын пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ

БНАСАУ-ын харавсан дөрвөн пуужингийн гурав нь Японыэдийн засгийн онцгой бүсэд унасан байна.Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга өнөөдөр ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.
Умард Солонгосын пуужингийн туршилтын улмаас Японд хохирол учирсан эсэх тухай мэдээ байхгүйг Японы сайд нарын танхимын төлөөлөгч тэмдэглэсэн байна. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Пхеьяны эрх баригчдын үйлдлийг буруушаажээ.“Энэ нь манай орны аюулгүй байдалд нгоцтой заналхийлж байгаа бөгөөд бид Умард Солонгосын ийм үйлдлийгэрсшийдвэртэй буруушааж байна” гэж тэр хэлсэн байна.
Умард Солонгосын пуужингууд 1 мянга орчим километр ниссэн гэж Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгджээ.Одоо Өмнөдийн тал пуужин харавсан мэдээллийг тодруулж байгааг Ройтерс агентлаг уламжилсан байна.
БНАСАУ-ын намын “Нодон синмун” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн материалдтус орны удирдлага “дорно зүгийн цөмийн болон цэргийн хүчирхэг гүрний статусын дагуу“өөрийн хүчин чадлыг зузаатгах бодолтой байна гэж дурдсаныг РИА Новости агентлаг тэмдэглэсэн байна.
Умард Солонгос өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-нд орон нутгийн цагаар 07 цаг 36 минутад(УБ-ын цагаар 06 цаг 36 минут – орч.,)Пхёнан-Пукто мужаас ямар төрлийнх нь мэдэгдэхгүй пуужингуудхарважээ. Тив хоорондын KN-08юмууKN-14баллистик пуужин туршсан байх хэмээн таамаглаж байна. Ингэхдээ энэ туршилт ньӨмнөд Солонгост солонгос-америкийн өргөн цараатай цэргийн сургуулилт хийж байгаатай цаг хугацааны хувьд давхацсаныг тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ