Австралийн улс төрч: Mанай ард түмэн Путин шиг тийм хүнийг хүсч байна

Австралийн иргэд Путинээр бахархаж, өөрсдийн орныг нь ийм удирдагч тэргүүлэхийг хүсч байна.Австралийн “Нэг үндэстэн” намын тэргүүн Полин Хансон ингэж мэдэгдсэнийг “Гардиан” сонинд бичжээ.

“Би энэ хүнийг хүндэтгэдгээ хэзээ ч нууж байгаагүй. Тэр өөрийн орны эх оронч, ард түмэн нь түүнийг хайрладаг,тэр улс орны хувьд шаардлагатай бүхнийг хийж байгаа юм. Олонхи австрали хүн ийм удирдагчтай байхыг хүсдэг”гэж Хансон мэдэгдсэн байна.

“Нэг үндэстэн” намын удирдагч Донбассын агаарт “Боинг” нисэх онгоц сүйрсэнд Орос улс холбогдолтой гэсэн баримт нотолгоог өөрт нь танилцуулахыг эсрэг намуудын улс төрчдөөсшаарджээ. Тэгэхэд 298 хүн, түүний дотор Австралийн 38 иргэн амь үрэгдсэн юм.

“Пуужин харвах товчлуурыг тэр дарсан хэрэг үү?”гэжХансон асуусан ньөрнөдийн зарим улстөрч Владимир Путинийг буруутгаж байдгийг хэлсэн хэрэг юм.

Хансоны санаа бодлыг Австралийн либерал улс төрчид яаран сандран буруушаасан байна.

“Путинийг хэн ч магтах ёсгүй” хэмээн Лейбөорист намын тэргүүн Билл Шортен “Твиттерт” бичжээ.

“Путиний Оросыг ямар ч утгаар сайшаан магтаж болохгүй” гэж Австралийн ерөнхий сайд Малькольм Тернбулл мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ