Мисс Г.Оюунгэрэл одоогийн сонголтдоо сэтгэл хангалуун байна

Нэгэнтээ олон улсын тэмцээнээс Азийн хатан хаан өргөмжлөлийг хүртэж байсан загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл хэдэн сарын өмнө амаржсан.
Одоогоор мисс бүсгүй хүүгийнхээ зургийг ил гаргаагүй байгаа бөгөөд, тун удахгүй ил гаргах биз ээ.
БНСУ-ын алдартай загвар зохион бүтээгч Андрей Ким агсны ивээлд багтаж, загварын сургуульд нь сурахын зэрэгцээ томоохон агентлагт ажиллаж байсан Г.Оюунгэрэл өнгөрсөн он жилүүдэд олны танил улстөрч, бизнесмэнтэй нэр холбогдож байсан удаатай.
Тэгвэл тэрбээр жил гаруйн өмнөөс “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахтай хайрын романс хэлхэж, хорвоогоор нэг аялах болсон.
Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын хувьд өдгөө 22 настай. Тэрээр Г.Оюунгэрэлийн ардаас нэлээдгүй хөл алдаж гүйсний эцэст хамтын амьдралаа эхэлжээ. Харин Оюунгэрэлийн хувьд одоогийн сонголтондоо тун сэтгэл хангалуун байгаагаа хэвлэлийнхэнд дуулгаж байсан удаатай.


3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ