Итали эр Мартын 8-наар хайртдаа бөөрөө бэлэглэжээ

Апенниний хойгт өргөн тэмдэглэдэг Мартын 8-ны баярын өмнөИталийн 52 настай эр өөрийн хайртай 44 настай эмэгтэйдуламжлалт цэцгийн баглаа биш, харин өөрийн бөөрийг бэлэглэжээ.

Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдад Турин хотын “Molinette”эмнэлгийн ажилтнуудын хэлснээр, бөөрний удамшлын хүнд өвчинд шаналсан нэг эмэгтэйд эрхтэн яаралтай шилжүүлэнсуулгах шаардлагатай болжээ.Хоёр сарын өмнө эмч нардонорыг хайж эхлэсэн бөгөөд харинэмэгтэйн хайртай эр нь түүнд бөөрөө өгөхөд бэлэн байгаа нь удалгүй тодорхой болсонбайна.

Эмч нар шаардлагатай шинжилгээ хийж, бөөр шилжүүлэн суулгахыг зөвшөөрчээ.Мэс засал амжилттай болсон байна. Одоо тэр хоёр эмч нарын хяналтад байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа ажээ.

Эмнэлгийн ажилтнууд эрэгтэйн шийдвэрийг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан их хайрын илрэл хэмээн үзэжбайна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ