90 настай хоёрдугаар Елизавета мориор зугаалжээ

Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета морь унан зугаалжээ. Британийн “Телеграф” сонинд ингэж бичсэн байна. Хатан хаан Виндзорын шилтгээнийн хашаан дотуур явжээ.Ингэхдээ хатан хаан хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй байна.Тэр үсээ муухай болгохгүй гэхдээ ингэсэн байж болох.Харин тэр хөнгөн алчуур л зангидсан байна.
Хоёрдугаар Елизавета 91 нас хүрэхэд ердөө нэг сар үлдээд байгаа ч,энэ нь мориор зугаалахад нь саад болоогүй аж.Би морь унах дуртай, энэ маань өөрийгөө “хүн” гэдгээ мэдрэх боломж олгодог юм хэмээн хатан хаан түрүүнд нь ярьж байсныг хэвлэлд дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ