Д.Арвин: МАН-ынхан иргэдээ намаар нь ялгаварлаж буйгаа харууллаа

УИХ-ын чуулган 27-ны өдрийг хүртэл түр завсарлаад буй.Энэ хугацаандУИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж өнгөрсөн УИХ-ын чуулганаар баталсан хуулийн төсөлөө танилцуулдаг билээ.

Энэ хүрээнд өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Д.АрвинБЗД-ийн тавдугаар хороо буюу Mонелийн иргэдтэй уулзалт хийж өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдсан хуулийн төсөл болон хийж буй ажлаа танилцуулж байж.

Гэтэл энэ үеэр тус дүүргийн МАН-ын дэд дарга н.Эрдэнэбаяр хэвлэлийн ажилтан н.Сэржямц нар хүч хэрэглэн Д.Арвин гишүүний иргэдтэй хийж байсан уулзалтыг тараасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Арвингаас дараах тодруулгыг авлаа.

-Яг юу болсон талаар тайлбар хийхгүй юу. Яагаад таны иргэдтэй уулзах уулзалтыг тараах болов?

-Намайг иргэдтэйгээ уулзах мөчид БЗД-ийнМАН-ын дэд дарга, ажилтан гэх хэсэг хүмүүс учир шалтгаангүйгээр уулзалтыг тараасан. Надад үнэхээр хэлэх үг алга. Чуулган завсарласан энэ үед гишүүд бүгд л өнгөрсөн хугацаанд чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдийг иргэдтэй танилцуулдаг. Би энэ хүрээнд л иргэдтэйгээ уулзах гэсэн юм. Ямар ч шалтгаангүйгээр тараалаа. Би явганаар ч болов яваад иргэдтэйгээ уулзах л болно.

-Таныг нууцаар мөнгө тараасан гээд байсан?

-Надад хүнд тарааж байх мөнгө байхгүй ээ. Өмнө нь МАН-ынхан л бас л мөнгө тарааж байна гээд хэл ам гаргаад амжсан. Энэ бол хэтэрсэн хэрэг боллоо. МАН-ынхан удаа дараа намайг мөнгө тараасан гэж гүтгэж байгаа юм. Үүгээрээ ганцхан миний тууг үзэх гэсэн биш дүүргийнхээ иргэдийг намаар нь ялгаварлан гадуурхаж байгаагаа харуулж байна гэж ойлгож байна.

-Таныг хүний биед халдсан гэх эмнэлэгийн дүгнэт гаргуулсан байна лээ?

Харин тийм. Зорьсон хэрэг нь бүтээгүй болохоор зориуд намайг хүний биед халдлаа гэж гүтгэж байгаа хэрэг.

Э.Номин

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ