Холбооны улсын 46 прокурорыг огцрохыг шаарджээ

АНУ-ын Хууль зүйн сайд Жефф Сешнс өөрт нь захирагддагтүрүүчийн ерөнхийлөгч Барак Обмагийн үед томилогдсон холбооны улсын 46 прокурорыг огцрохыг шаардсан байна.

Америкийн Хууль зүйн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, төрийн тэргүүн солигдоход “өмнөх засаг захиргааны үед томилогдсон холбооны улсын олон прокурор тус яамнаас нэгэнт явжээ”. Одоо ерөнхий прокурорзасгийн эрх шилжсэнтэй холбогдон түрүүнд нь Обамагийн томилсон үлдсэн прокуроруудыг огцрохыг хүссэн байна.

АНУ-д ийм практик өмнөх засаг захиргаануудын үед ч ажиглагдаж байсан юм. Тухайлбал, жишээ нь Рональд Рейган холбооны улсын 89 прокурор, Билл Клинтон 93, хүү Жорж Буш 88 прокурорыг сольж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ