Энхийг сахиулагчдын сексийн гэмт хэргийг буруушаав

Энхийг сахиулагчдын үйлддэг сексийн шинжтэй гэмт хэргийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей санал нэгтэй зэмлэн буруушаасан байна. Тус байгууллагын ерөнхий нхарийн бичгийн дарга Антониу Гутерриш энхийг сахиулагчид болон НҮБ-ын энгийн ажилтнуудын сексийн шинжтэй гэмт хэргийг таслан зогсоох шинэ стратегийг түрүүнд нь танилцуулжээ.
Батласан баримт бичигт цэргийн албан хаагчдынхаа үйл хөдлөлийг улс орнууд хариуцах ёстойгонцлон тэмдэглээд, ийм үйлдэл гаргасан иргэдээ хариуцлагад татахыг үүрэг болгосон байна. Уг баримт бичиг ньсүүлийн жилүүдэд НҮБ-ын ажилтнуудын гаргасан зохисгүй үйлдлийн талаар ирсэн олон зуун гомдлын хариу болжээ. 2016 онд гэхэд лНҮБ-ын талаар 106 гомдол, 2015 онд янз бүрийн орнууд дахь 10 төлөөлөгчийн газрын энхийг сахиулагчдын сексийн дарамт, хүчирхийллийн тухай 69 гомдол хүлээж авчээ.
НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Петр Ильичев хуралдааны үеэр хэлэхдээ,сексийн шинжтэй гэмт хэргийн асуудал “нойтой хурц хэвээр байгаа бөгөөд дэлхийн байгууллагын нэр хүндэд засашгүй хор хохирол учруулж байна” гэж миэдэгджээ.Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр алба хааж байгаа гадаадын цэргийн албан хаагчдын дунд сексийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол бас гардагийг тэртэмдэглэсэн байна.“НҮБ-ын “хөх дуулгатнуудын”адил энэ цэргийн албан хаагчидулс орнуудад эмх амгалан, аюулгүй байдал тогтоох учиртай, харин энэ нь тэдний талаар бусдын адил стандартыг хэрэглэх ёстой гэсэн үг юм” гэж Ильичев онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ