Чарли Чаплин, Уна О’ Нил нарын хурим болжээ

1942 онд Чарли Чаплин “Хий үзэгдэл ба бодит байдал” киноны гол дүрд тоглох эмэгтэй жүжигчнийг эрж байжээ. Түүнийг америкийн нэрт жүжгийн зохиолч Южиний охин 17 настай Уна О’Нилтэй танилцахыг санал болгосон байна. Энэ уулзалт аугаа их хошин шогийн жүжигчний хувьд эргэлтийн шинжтэй болжээ. Бүсгүйн эцэг эсэргүүцэж байсан хэдий ч, 1943 оны зургаадугаар сарын 16-нд Чаплин, Уна хоёр гэрлэсэн байна. Үүний дараа Южин O’Нил охинтойгоо уулзахаа бүр больжээ. Тэгэхэд Чарли тавь гараад байсан хэдий ч, түүний нас, намхан нурууг Уна огт тоогоогүй байна. Тэр жүжигчин болохгүй, харин өөрийгөө гэр бүлдээ зориулахыг хүсч байна гэж хэлж байжээ. Залуу эхнэртэй амьдралаа холбосон нь аугаа их жүжигчинд удтал хүсэн хүлээж байсан аз жаргал хайрласан байна. Жүжигчин Эдна Пэрвиенс, Милдред Харрис, Лита Грей, Полет Годдар нартай гэрлэсэн нь бүтэлгүйтжээ. 1952 онд Чаплин АНУ-аас явахынхаа өмнө өөрийн банкны дансыг захиран зарцуулах итгэмжлэлийг Унад өгсөн байна. Үүний дараа Чаплиныг АНУ-д ирэхийг хоригложээ. Уна гэр бүлийнхээ бүхий л эд хөрөнгийг тэндээс авч гарчээ. Сүүлд нь тэр америкийн иргэншлээс татгалзсан байна. Уна Чаплинд гурван хүү, таван охин төрүүлж өгчээ. Сүүлчийн охин нь мэндлэхэд аугаа их хошин шогийн жүжигчин 72 настай байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ