Оросыг хаант улс болгохыг уриалжээ

Оросын БН Крым Улсынтэргүүн Сергей Аксенов Орост засаглалын шинэ хэлбэр – ёс суртахууны үнэт зүйлс, уламжлалыг нэгтгэдэгхэлбэр болох хаант засаглал хэрэгтэй гэж үзэж байна.Тэртелевизийн “Первый Крымский” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж үзэж байгаагаа илэрхийлснийг хэвлэлд мэдээлжээ.

“Нэг хүний удирдлага байхгүй нөхцөлд хамт олны хариуцлагагүй явдал гарч байна. Тиймээс, улс орондгаднынсорилт, гаднын эсэргүүцлийнголомт байгаа нөхцөлд энэ талаар илүү хатуу арга хэмжээавах шаардлагатай” гэж Аксенов хэлээд, “миний бодлоор, өнөөдөр Орост хаант засаглал хэрэгтэй юм” гэж дурдсан байна.

“Дураараа дуригах хэлбэрээр илэрч буй ардчилалынашиг тус гэж алга, үүнийтодорхой жишээ нь Украин юм” гэжКрымын тэргүүн үзэж байна.

“Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн магтан өргөмжилж байдаг тийм хэлбэрийн ардчилал бидэнд хэрэггүй хэмээн би үзэж байна.Бидэнд үнэн алдартны шашин, оюун санааныуламжлалт үнэт зүйлсбий.Ардчилал тодорхой, хэвийн хүрээ хязгаарын дотор байх ёстой” гэж тэр мэдэгджээ.

1993 онд батласан Оросын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд“Оросын Холбооны Улс ньбүгд найрамдах засаглалын хэлбэр бүхий холбооны ардчилсан эрх зүйт улс мөн” гэжзаасан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ