Сурагчид гуравдугаар сарын 30-нд амарна

ХОТЫН ХҮҮХДҮҮД ДОЛОО ХОНОГ, ХӨДӨӨГИЙНХӨН 14 ХОНОГ АМАРНА

Нийслэлийн ЕБС-ийнIII улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд долоо хоног амрахаар шийдвэрлэсэн юм.

Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэлхоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хориотогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ