Өнөөдөр болох үйл явдлын тойм

11:00 цагаас: “Зууны мэдээ” мэдээллийн төвд "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв" НҮТББ-с Төрийн жинхэнэ албан хаагчдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ

11:00 цагаас: Тусгаар тогтнолын талбайд “Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээ болно.

11:00 цагаас: Нийслэлийн Хангарьд ордны хэвлэл мэдээллийн төвд “Дэлхий усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг угтан “Хаягдал ус-Нөөц баялаг” сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр Гачуурт дахь бага оврын цэвэрлэх байгууламж болон Төв цэвэрлэх байгууламжаас Туул гол руу шууд хаяж байгаа ус, түүний өнөөдрийн орчны нөхцөл байдал, эргээр нь үүссэн нууруудыг үзүүлж асуудал, шийдлийн талаар танилцуулна.

11:00 цагаас: “Монгол ньюс” мэдээллийн төвд БСШУЯ, РЦНК, ОХУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн ЭКСПО 2017”-ын талаарх мэдээлэл хийнэ.

11:00 цагаас: МУ-ын Шадар сайдын өрөөнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох ЗГ-ын тогтоолыг танилцуулан сурталчлах хэвлэлийн бага хурал болно.

18:00 цагаас: Монгол улсад гурав дахь үр шилжүүлэн суулгах төвийн нээлтийн ажиллагаа Солонгос улсын элчин сайдын яамны хурлын танхимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ