Хачин юм: ДЭМБ гүзээлзгэнийг хамгийн аюултай жимс гэжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) олон хүний дуртай, амтлаггүзээлзгэнийг дэлхийн хамгийн аюултай жимс гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Чухамхүү энэ жимсэндхамгийн их пестицид болон хортой бодис байдгийг ДЭМБ-ын шинжээчид тогтоожээ.
Энэ жимсэнд 20 хүртэл хувийн хортой бодисууд байдаг байна.
ДЭМБ ийм баримтыг дурдаад, пестицид нь хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаа, түүнчилэн дархлааны болон мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсгэж болохыг тодруулан тайлбарлажээ.
Хиймлээр ургуулсан 48 төрлийн гүзээлзгэний дээжийн бараг 70% нь пестицидын үлдэгдэлд бохирдсон байсныг ДЭМБ-ын шинжээчид жил дутмын илтгэлдээ мэдээлснийг Deccan Chronicle сонинддурджээ. Судлаачид энэ нэртэй жимс, жимсгэний 36 мянга гаруй дээжийг шинжилсэн байна.
Гүзээлзгэний дараа хоёртшпинат оржээ.Харин амтат эрдэнэшиш болон авокадод пестицид хамгийн бага хэмжээтэйбайсан байна.
Аж үйлдвэрийн аргаар том хүлэмжинд тарьсан гүзээлзгэнэ янз бүрийн 13 пестицид агуулдагийг үүнээс өмнө мэдээлж байсан юм. Америкийн эрдэмтдийн судалгаа үүнийг харуулжээ.Соёолуулсан улаан буудай болон шошт ургамлуууд бас аюултай гэнэ.Эдгээрт химийн бодисуудын зэрэгцээ бас аюултай бактериуд ч байж болдог байна.
Электрон янжуурт ордог гүзгээлзгэний амттай нэмэлт ч хамгийн хортой гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ