Хүүхэд уйлаад байсан учир хэргийн газрыг орхин зугтсан

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын III хэлтсийн Эрүүгийн тасгийнхан хоёрдугаар сарын 15-наас хойш эрэн сурвалжилсан жолоочоо хоёр хоногийн өмнө олж илрүүлсэн билээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Хүүхдийн II эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замын гуравдугаар эгнээнд явж байсан хар өнгийн машин шарваж огцом тоормолзож зогсохдоо явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан иргэн Б-г машиныхаа бөгсөөр мөргөсөн. Харин мөргүүлсэн Б нь тэнцвэрээ олж чадахгүй нэгдүгээр эгнээ рүү орж иртэл хурдтай явж байсан “Приус”-т дайруулан амиа алдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, эхэлж мөргөсөн машиныг эрэн сурвалжилж байсан билээ.
“Тоёота Кроун” маркийн автомашины жолооч О уг хэргийг үйлдээд ослын газрыг орхин явжээ. Тэрбээр цагдаагийнханд “Баянцээлээс Толгойт руу явж байсан юм. Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд байтал замын хаалт сараалжтай хэсгээс хүн гарч ирэхэд нь мөргөхгүйн тулд тоормослон зүүн гар тийш дарж зогссон. Огцом тоормослосноос болж хүүхэд маань машины урд салоныг мөргөж уйлсан. Гэтэл хажуу талаас “Приус” орж ирээд тэр хүнийг мөргөчихсөн. Цонхоороо хараад би мөргөөгүй учраас, бас хүүхэд маань уйлаад байхаар нь яваад өгсөн. Харанхуй үед гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулж явахыг сануулъя” гэж мэдүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ