Утааны эсрэг ээж аавуудын жагсаалд НЗДТГ-аас зөвшөөрөл олголоо

Утааны эсрэг ээж аавуудад Хотын захиргаа Цэргийн баяраар цуглаан хийх зөвшөөрөл өгөхөөр болжээ. Тодруулбал, НЗДТГ-аас Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу энэ хагас сайнд 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрсөн байна.

Өнөөдөр өглөө Төрийн ёслолын ажиллагаатай давхцаж байна гэсэн шалтгаанаар цуглааныг нь бүртгэхээс татгалзсан хариу анх өгсөн ч сошиал медиа дахь иргэдийн бухимдал, алдаатай албан бичгийг нь тойрсон шүүмжлэлээс болсон уу ямартай ч цуглаан хийхийг нь зөвшөөрсөн байна.

Ингэснээр, Утааны эсрэг ээж аавууд утааг эсэргүүцсэн “Pixel art” буюу үгний хэлбэрт олон хүн орж зогсох арга хэмжээг энэ хагас сайнд буюу Цэргийн баяраар Сүхбаатарын талбайд 12.30 цагаас баруун урд хэсэгт ийнхүү зохион байгуулахаар боллоо. “Pixel art” буюу олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлэгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсох юм байна. Гурав дахь үг нь англи уриа үг байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой юм байна. Цэргийн баяраар энэхүү үг бүтээх арга хэмжээнд оролцсон иргэд дараа нь Засгийн газрын ордныг хоёр удаа тойрч алхан Утааг арилгах Үндэсний хөтөлбөрийг төлөвлөгөөтэй нь шаардахнээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ