Дотуур байранд амьдардаг хоёр хүү сураггүй алга болжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын дотуур байранд амьдардаг бага насны хоёр хү сураггүй алга болжээ. Тодруулбал, тус сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан Б /10 настай, эрэгтэй/, Эрдэнэтолгой багийн оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ нар өчигдөр сураггүй болсон байна.

Ар гэрийнхэн нь энэ тухай шөнийн 00.30 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлэл өгчээ. Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн зургаан албан хаагч, цагдаагийн байгууллагындөрвөн албан хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Одоогоор хүүхдүүдийн сураг гараагүй байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ