АНУ цөмийн зэвсэг туршиж байсан бичлэгийг ил болгов

(Дүрстэй, линк нь: https://lenta.ru/news/2017/03/16/usa/ )

АНУ-ын Эрчим хүчний үйлдвэрийн яамны Эрнест Лоуренсын нэрэмжит Ливерморын үндэсний лабораторийн физикч Грег Сприггсагаар мандалд цөмийн зэвсэг туршиж байсанолон зуун бичлэгийг мэргэжил нэгтнүүдийнхээ хамт цуглуулан, сүлжээнд тавьсан байна. “Business Insider” сайтад ингэж бичжээ.

Сприггс тэргүүтэй шинжээчдийн баг 1945-1962 онд АНУ-д агаар мандалд хийсэн цөмийн туршилтын хальсны зарим хэсгийг сэргээсэн байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд 6,5 мянга орчим хальс, бичлэголоод байгаа бөгөөд эдгээрээс 4,2 мянга орчимд нь тайлбар бичиж, 750-ийг ил болгожээ.

АНУ 1945-1962 онд агаар мандалд 210 удаа цөмийн туршилт хийж,үүнийг барагцаалвал арван мянган бичлэгт үлдээсэн байна.Энэ бичлэгүүдийн олонхийг АНУ-ын нууц агуулахуудад тараан хуваарилажээ.Эдгээрийг лабораторид цуглуулахад шинжээчдийн багт таван жил шаардагдсан байна.

Үлдсэн 3,5 мянган бичлэгийг эрж хайж, тайлбар бичихэд багийнханд хоёр жил орчмын хугацаа хэрэгтэй аж. Задгай агаарт байхдаа аажимаар муудаж байгаа нитроцеллюлозоор хийсэн хальсыг мэргэжилтнүүд хадгалж үлдэх ажил хийж байна. Дүрс бичлэгт дүн шинжилгээ хийх нь цөмийн дэлбэрэлтийн уршигийг илүү сайн ойлгох боломж олгоно гэж Спригргс үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ